Ж.Энхбаяр: Надад шадар сайд болох хүсэл эрмэлзлэл алга


3 жил

МАН-ын бага хурал хуралдаж байна. Энэ үеэр тус бага хурлын гишүүдээс цаг үеийн асуудлаар тайлбар авч байна. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Шинээр бүрэлдэх Засгийн газарт шадар сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дунд таны нэр байна. Та шадар сайд болох уу?

-Надад ямар нэгэн дарга цэрэг болох хүсэл эрмэлзлэл байхгүй.

-Намаас чинь санал тавьбал яах вэ?

-Тухайн үед нь шийднэ.

-Ерөнхий сайдын кабинетээрээ огцорсон үйлдлийг та юу гэж харж байна вэ?

-Асар ухаалаг зоримог шийдвэр гаргалаа. Монгол Улсыг цаашид авч явах шинэ удирдагчид саналаа өгөөд гарч ирлээ. Л.Оюун-Эрдэнээ дэмжиж байна. Шинэ кабинет улам чанаржина, улам чадавхижна. Өнөөдөр нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах боловсон хүчнийг шилж сонгож ажиллуулах байх.

-Хуучин сайдуудаас хэн хэн үлдэх бол?

-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу өөрөө танхимаа бүрдүүлж оруулж ирнэ. Ард түмний өмнө хариуцлага хүлээсэн 100 жилийн түүхтэй МАН жижиг асуудалд бүрдэхгүй. Манай нам улам нягтарч байна. 

-Танай нам өчигдөр Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал ярьсан?

-Монгол төрийн тэргүүний үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хангагч байх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй бол Үндсэн хууль зөрчсөнд тооцогдоно. Бид байтугай Монголын ард түмэн Ерөнхийлөгч уржигдар болсон жагсаалыг яаж улс төр болгож, ард түмнийг хэрхэн турхирч байгааг харлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү