Жүжигчин Б.Навчаагийн гомдлоор Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ


3 жил

Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь цагдаагийн байгууллагад гомдол гарган жүжигчин Б.Навчааг шалгуулж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн фейсбүүк хуудсандаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарын баталсан хуулийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлсэн. 

Харин Х.Нямбаатар сайд уг постыг үндэслэж жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин жүжигчин Б.Навчаа өөрийг нь илт гүтгэсэн гэж үзэн Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг мөн шүүхэд өгсөн билээ. 

Тэгвэл Б.Навчаагийн гаргасан гомдлын дагуу Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шалгаж байгаа аж. Б.Навчаагаас гадна хоёр иргэнийг Хууль зүйн сайд Х.Нямбаатарын нэр төрд халдсан хэргээр мөн шалгаж байгааг жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна. 

Тэрээр  өмнө нь “Хууль зүйн сайд Х.Нямбаатар таныг би гүтгээгүй. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн. Харин та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдлаа. Энэ мэт маш олон эрүүгийн зүйл заалтуудыг зөрчсөн учраас би хуулийн байгууллагад өргөдөл гаргаж таныг шалгуулах болно. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэж мэдэгдсэн билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү