Энэ сарын 23-наас эхэлж 14 хоног хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ


3 жил

Шадар сайд Я.Содбаатар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаар УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ.

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, 12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдлаа.  Халдвар цаашаа хэрхэн яаж тархсаныг судалж байна. 

Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү