Н. Алтанхуяг: Нийслэлийн Засаг дарга нь нэг, Шадар сайд нь бас нэг өөр зүйл ярьдаг байж болохгүй


2 долоо хоног

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэдийг хааж боох биш, шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй байгааг анхаарууллаа.

Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрсөн, нэг шийдвэрийг нөгөө албан тушаалтан нь үгүйсгэсэн зэргээр удирдлага зохион байгуулалтгүй байгааг тэрбээр хэлсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ийм нөхцөлд УИХ шуурхай зохион байгуулалтад орж ажилламаар байна. Иргэдийг хааж боохоос илүү шуурхай, нэгдсэн удирдлагаар хангаж ажилламаар байна. Өдөр бүр өөрчлөгддөг эргүү тэнэг шийдвэрээ боль. Нэг өдөр автомашин явна гээд нэг өдөр нь явахгүй гэж байна. Нийслэлийн Засаг дарга нь нэг, Шадар сайд нь бас нэг өөр зүйл ярьдаг байж болохгүй. Асуудлыг хэлэхээр арзас гэдгээ болимоор байна. Алдаа дутагдал зөндөө гарлаа. Засаач. Засаж чадахгүй бол хүмүүсээ өөрчлөөч ээ. Ийм дампуу улс дэлхий дээр байхгүй. Тусгаарлалаа л гэсэн тусгаарласан биш холион бантан хутгалаа. Засгийн газрын авах 23 арга хэмжээ гээд л байсан. Албажсан шийдвэр одоо хүртэл ирээгүй байна. Эдийн засаг, төсвийн байнгын хороо, аюулгүй байдлын байнгын хороо хуралдмаар байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү