Д. Ганбат: Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсч байна


3 жил

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат  УИХ-ын гишүүний зүгээс нийт ард иргэдээсээ уучлалт хүслээ.

Тэрбээр суудлаасаа босон “Та бүгд нийт ард түмнээсээ уучтлал гуйх ёстой. Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа УИХ-ын гишүүдийн өмнөөс уучлалт хүсч байна. Нийт 3.3 сая иргэдээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа хүн нь би анхных нь байх. Цаашдаа энэ үлгэр жишигээр явах байх. Нөхцөл байдал хүндэрч, дотооддоо халдвараа алдлаа. Өчигдөрхөн 21 байсан өнөөдөр 30 боллоо.

Салан назгай, мэргэжлийн бус хандсан зүйлээс болж улам даамжирлаа. АН энэ сарын 17-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бичиг илгээсэн. Энэ нь УИХ дахь МАН-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хаягласан гэсэн үг. Үүнийг харсан уу. Та бүхэн нийт ард түмнээсээ уучлалт гуйх ёстой” гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү