Бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр мэдээлнэ


4 долоо хоног

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 14:00 цагт мэдээлнэ.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс дөрвийнх нь допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлэл гарсан.

Энэ дагуу Улсын аварга Н.Батсуурь мэдээлэл хийж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, Б сорьцын шинжилгээ хийлгэхгүй болохоо мэдэгдсэн юм.

Харин Монгол Улсын 25 дахь аварга болсон П.Бүрэнтөгсийн хувьд шинжилгээний хариуны талаар мэдээлэл аваагүй байгаа гэдгийг энэ сарын 11-ний өдөр хэлж байв.

Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс энэ жилийн наадамд Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон билээ.

Өнгөрсөн наадмын түрүү бөх Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илэрсэн бөгөөд одоо хүртэл асуудал эцэслэгдээгүй байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү