Болдын Цэнгэл Зам, тээврийн хөгжлийн сайд болно


4 жил

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан сонгох шийдвэрийг шинэхэн бүрэлдсэн парламентаас 100 хувийн саналаар гаргаад байгаа. Тиймээс эдгээр өдрүүдэд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг парламентаас сонгож болохоор заасан. Тэгэхээр одоогийн байгаа бүрэлдэхүүнээр нь бодож үзэхэд Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга /сайд/ болон яамдын сайдуудыг оруулж тооцоход 11 хүнийг парламентын гаднаас сонгох шаардлага гарч байгаа юм. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт Соёлын яам байгуулна гэж заасан. Ингэж үзвэл сайдын тоо нэмэгдэх болно.

Энэ утгаараа төрийн ордон болон түмний дунд Засгийн газрын шинэ сайдуудын нэрс яригдах болов. Эдгээрээс баталгаатай болсон гэгдэж байгаа сайд бол Зам, тээврийн хөгжлийн сайдаар хүчтэй яригдаж байгаа Б.Цэнгэл. Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг өөрийн багаа бүрдүүлээсэй гэж хүссэндээ МАН-д 62 суудал өгсөн гэж дүгнэхэд буруудахгүй. У.Хүрэлсүхэд цоохор Засгийн газар бүрдүүлэх эрх байхгүй. Түүнд мэргэжлийн, итгэлтэй, тууштай зүтгэх баг л хэрэгтэй. Энэ утгаараа төрийн ордон болон түмний дунд Засгийн газрын шинэ сайдуудын нэрс яригдах болов.

Түүний хувьд өнөөгийн Ерөнхий сайдыг МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоог үүсгэн байгуулахаас эхлэн хамт зүтгэж ирсэн, нийслэлийн МАСЗХ /НАМЗХ/-ын тэргүүнээр ажиллаж байсан ч олон удаа хувийн амбицаа дарж УИХ-ын гишүүн, сайд болохоос татгалзаж, нөхөддөө боломж олгож, ямагт багийн амжилтын төлөө зүтгэж ирснийг нь ярих хүмүүс олон.

Б.Цэнгэл салбараа мэддэг элдэв төрлийн улс төрийн хуйвалдаанд оролцдоггүй, олон жил төрийн алба хашсан гэхэд тендерийн будлианд орооцолдоогүй нэр цэвэр хүн гэдэг утгаараа шинэ Засгийн газрын танхимд зүй ёсоор багтах хүн хэмээн яригдаж байна.

Тэрээр  “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж байгаад, У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласнаас гадна, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Зам тээврийн газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын албыг тус тус хашиж байсан туршлагатай.

Түүний намтрыг сонирхвол,

 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар төгссөн.

1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,

1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,

2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,

2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,

2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,

2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,

2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,

2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,

2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,

2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,

2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх,

2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга,

2017-2018 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал,

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн албан үүргийг гүйцэтгэж иржээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мэргэжлийн хүн томилох хэрэгтэй. [122.201.22.xxx] 4 жил
Аль ч яамыг зөвхөн мэргэжлийн л хүн толгойлох учиртай. Рааш сайд байхдаа ажлаасаа халагдсан өөрийн хүргэн Цэнгэлийгээ Автотээврийн үйлчилгээний төвийн захирал болгож илт ашиг сонирхолын зөрчилтэй томилгоо хийж байсан штэ. Халтар сайдыг харин томилох хэрэгтэй.