Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болно


4 жил

Ерөнхий сайд байхдаа талбайн үнэлгээг бодитоор үнэлээгүй, бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр буруутгагдаад буй Ж.Эрдэнэбат нарын гэм бурууг шүүх хуралдаан өнөөдөр 11 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувьд түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр яллагдагчаар татагдсан байдаг. Зургаадугаар сарын 26-нд товлогдсон гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгчөөсөө татгалзсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Шүүх хуралдаан өнөөдөр 14 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү