“Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны эхний ялагчаар Г.Алтаншагай тодров


4 жил

“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны эхний дугаар өчигдөр шууд хүрч, хөгшин хүргэний дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Г.Алтаншагай ялагчаар тодорлоо. Тэрбээр таван сая төгрөг, Samsung Galaxy A51 гар утсаар шагнуулсан юм. Финалын шатны ялагч үзэгчдийн илгээсэн мессеж саналын дүнгээр тодорч буй юм.

Тус нэвтрүүлэгт нийт хоёр ялагч тодрох бөгөөд дараагийн ялагч энэ долоо хоногийн ням гарагт тодрох болно. Финалын шатны сүүлийн дугаарт аялагч Г.Ганхүү, жүжигчин Г.Эрхэмбаяр, О.Тэмүүжин, З.Онон нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү