​ Бие даагчид санасандаа хүрч АН-аас тойргоо авцгаажээ


2 долоо хоног

Энэ жилийн сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөө мэдэгдсэн ч 121-ийнх нь мөрийн хөтөлбөр буцжээ. Үлдсэн 87 нь бараг л эрхээ авсан гэсэн үг. Харин АН-ын гаралтай бие даагчид нь санасандаа хүрч намаасаа нэр дэвшихээр тойргоо товлоцгоожээ.

1. З.Энхболд мөнгийг нь төлсөн бэлэн тойргоо Э.Бат-Үүлд бэлэглэсэн үү

Э. Бат-Үүл амлаж авсан Зи. Энхболдтой нэг тойрогт өрсөлдөхөө больсноо мэдэгдсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байсан. Гэтэл мань хүн З.Энхболдтой тохиролцож, АН-аас нэр дэвших квотоо авчээ. Э.Бат-Үүл нэр дэвших дэнчин болох 100 сая төгрөг болон сонгуулийн зардлын урьдчилгааг огт төлөөгүй, анхнаасаа горилогчдын жагсаалтад ч байгаагүй. Гэтэл одоо З.Энхболдын горилж байсан Баянзүрх тойрогт АН-аас нэр дэвшихээр болжээ. Энэ нь З.Энхболд өөрийн тойрог болон намд төлсөн мөнгөөрөө Э.Бат-Үүлтэй тохирсон гэх яриа БЗД-ийнхэн дунд байна. Үнэн бол улсын баатар маань мөнгөнд “урвалаа”.

2. Н.Алтанхуяг “Шударга бусын” хонгилчидтой тохирч Эрдэнэтийг авахаар уулзжээ

Шударга ёсны хонгил ярьж “самбар” нэртэй болсон Н.Алтанхуяг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан нэр хүндээ навс унаган байж бие даан өрсөлдөж, шударга ёс тогтоохоо зарласан. Гэтэл мөн л тохиролцохоор АН-ынхантай хэд хэдэн удаа уулзжжж. Гэхдээ С.Эрдэнэтэй биш, харин нөгөө шүүмжлээд байсан шударга бусын хонгилчин гэгддэг ЭБИ-гийн талынхантай, генерал Хурцтай тохиролцож АН-аас нэр дэвшихээр болж байгаа мэдээлэл байна. Хүсээд товлоод байсан Эрдэнэтийн тойргоо ч авч АН-ын нэр дэвшигчээр сонгуульд өрсөлдөж, МАНАН мафид үйлчлэхээр болсон хэмээн ҮБХ-ийн гишүүд нь эсэргүүцэж эхэлсэн яриа гарчээ

3. С.Баярцогт генерал Б.Хурцын оролцоотой АН-аас нэр дэвших эрхээ авчээ

Сэлэнгэд нэр дэвшигчдээ бараг тодруулчихсан байсан АН-ынхан сүүлчийн мөчид Үүрийнтуяаг татаж Сангийн сайд асан С.Баярцогтод нэг мандатаа бэлэглэжээ. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор дахь хэдэн сая долларынхаа хэргээр Монголд төдийгүй гадаадад шалгагдаж байсан.

Хэзээ мөдгүй дээлээ нөмрөнө хэмээн амтай бүхээ ярьж бичиж байсан ч гэмгүй гэгээнтэн болсон. Тэгээд бүр УИХ-д бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр АН түүнийг Сэлэнгэд нэр дэвшихийг урьсан мэдээлэл байна. АН болон С.Эрдэнэ түүний Сэлэнгэ дэх нэр хүндэд нь болж ганц ч гэсэн суудлын төлөө урьсан гэж бодож байна уу. Үгүй. Нэгэн цагт энэхүү хэргийг нь шалгаж эхлэнгүүт намаасаа бушуухан хөөж байсан С.Эрдэнэ өөрийн дотны хүн Үүрийнтуяагаа хоосон үлдээж С.Баярцогтод квот өгөх хүн мөн үү. Үүнээс харахад С.Эрдэнэ нам дахь нэр дэвших эрхээ Ц.Элбэгдоржийн талд алдсан нь үнэн бололтой.
Ардчиллын 30 жилийн турш нөхөрлөж яваа Эби ядарсан үед нь Баярцогтыг дэмжсэн шиг дэмжих үүргийг генерал Хурцад өгч АН-аас нэр дэвших эрхийг ийнхүү Сэлэнгэд нь гаргаж өгсөн аж. Харин гишүүдийнх нь хувьд Баярцогт шиг баян хүн нэр дэвшигчдээс авч байгаа 100 сая + мөнгийг ном журмынх нь дагуу горойлгүй төлчих байх хэмээн ярьж байна.

4. Бусад буюу С.Эрдэнийн үүд сахигчид

Бие даагч Г.Уянга, Ц.Хулан нар мөн л АН-аас нэр дэвшихээр С.Эрдэнийн үүдийг сахиж явна. Хоёулаа өөр намын угшилтай ч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг “ардчилсан” угшлаараа АН-ыг бараадаж байгаа аж. С.Эрдэнэ тэднийг хүлээж авахгүйгээ өмнө мэдэгдсэн учраас бие даахаас аргагүйд хүрсэн. Гэвч дээрх хүмүүсийн жишгээр АН-д “шахуулах” боломжийг харсан тэд Эби ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж, Женко ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж янз бүрээр үзэж эхэлжээ. Одоогоор Г.Уянгыг Чингэлтэй дүүрэгт товлосон ч тойрог нь яг эцэслээгүй байна. Учир нь энэ тойрогт эртнээс ажиллаж 100 сая + 586 саяаа тушаачихсан гэх Д.Сүндий тойргоо солихгүй гэж дээр дооргүй гүйж яваа сурагтай. Гэвч С.Эрдэнэ Хурц нарын 2 атаманы эсрэг ахдаа ховлоод ч нэмэргүй Дорноговь руу ахынхаа горилсон тойрог руу явахаас аргагүй байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайхан ч тийм амар зайгаа тавиад өгчихгүй ЭБИ, Эрдэнэ аль алинд нь нөлөөтэй хүн.

Харин Ц.Хулангийн хувьд тоймтой хариу аль аль талаас нь өгөлгүй С.Эрдэнийн үүдийг чимээд л тас тас хөхрөөд л суужаадаг болсонд АН-ын эмэгтэйчүүд самардахаас наагуур л дургүйцэцгээж байгаа бололтой.

Шударга улстөрчид гэх үү шантаажчин бие даагчид гэх үү??

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
bayangolchuud [66.181.171.xxx] 2 долоо хоног
bugdeerei erdeniig ene jil bolitsgooe ura ura ura