Чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ


4 жил

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. 

Лхагва гарагт болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн дэмжсэн. Хуралдаанд 11 гишүүн оролцож, 10 нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. 

Түүний чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өөр хүн үг хэлээгүй. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг энэ сарын 3-ны өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгаад байгаа бөгөөд шүүх хурал дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү