Сайн дурын даатгуулагчид зургаан сарын хугацаанд НДШ төлөхгүй


2 сар

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, иргэдийн цалин хөлснөөс авах орлогын албан татвар, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг тэглэсэн шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл сайн дурын даатгуулагчдыг ч уг шийдвэрт хамруулах юм байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл сайн дурын даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Энэ хугацаанд нийгмийн даатгалын төлөлтийг тасарснаар тооцохгүй аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү