ЭТТ: Иргэд 1072 хувьцаагаа худалдах, худалдан авах боломжтой болно


4 жил

Өнөөдөр /2020.02.21/ “Эрдэнэс тавантолгой” ХК хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилждаг болох бэлтгэлээ базаан ажиллаж байна. Үүний өмнө манай охин компани болох “Таван толгой майнинг”-ийн хувьцаа Олон улсын хөрөнгийн биржид арилжигдах учиртай. Тус компани Таван толгойн ордын Зүүн цанхид олборлолт явуулах болно. Тэдний хувьцааны ханш тогтож, үнэ тогтворжсоны дараа бид дотооддоо арилжааг эхлүүлэх юм. Ингэснээр иргэдэд 1072 хувьцаагаа худалдах, худалдан авах боломтой болно. Бид зөвхөн цэвэр ашгаа ногдол  ашиг болгон хуваарилж байна. Засгийн газрын ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр, иргэдийнхийг бэлэн мөнгө болгон хуваарилна” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү