Д.Тогтохсүрэн: Үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэдэг бол хүлээхэд бэлэн байна


8 сар

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс казинотой холбоотой асуудлыг нь тодрууллаа.

-УИХ-ын гурван гишүүн Австралид ажиллахдаа казино тоглосон зураг гарч ирлээ. Тэдний дунд Та байсан, яагаад казино тоглосон бэ?
-Бид хөтөлбөрийнхөө хүрээнд явж, ажиллаад ирсэн. Хөтөлбөрийн дагуу Австралийн эдийн засаг бизнесийн төвүүдтэй танилцсан. Тэдний нэг нь “The star Sidney” гэж худалдаа үйлчилгээний томоохон төв байсан. Тэр төвийн нэг хэсэгт нь казино байсан. Казиног нь үзье, ямархуу байдаг юм гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан гишүүн, Элчин сайдтайгаа дөрвүүлээ орсон. Ороод гарах хооронд бидний зураг авсан байсан. Олон хүн л бужигнасан газар байна лээ. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Казиногийн хуулийг энэ Парламентаар хэлэлцэхээр яригдаж байгаа. 

-Таны бооцоо тавьж байгаа зураг байна лээ?
-Би бооцоо тавиагүй. Сайтад тавьсан зургийг харсан, бид гурвын ярилцаж суугаа зургийг л тавьсан байна лээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү