Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн


4 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

2019 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагаа­с 12 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Увс нуурын хотгороор өдөртөө ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Монгол-Aлтай, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   5-10 метр. Дорнод Монголын тал нутаг болон Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар, 9-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү