Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх хуралдааныг Н.Чинбат даргалж байна


4 жил

Товлосон ёсоор өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд  хуралдаж Д.Одбаярыг даргаас чөлөөлөх   асуудлыг  хэлэлцэж байна. Хуралдаан даваа гарагт товлогдсон ч Д.Одбаяр өөрөө болон цэцийн зарим гишүүд хуралдаанд ирээгүйн улмаас хойшлогдож өнөөдөр хийж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байна. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж байгаа ажээ.

Мөн хуралдаанд Д.Одбаяр өөрийн биеэр оролцож байна. Түүнийг ҮХЦ-ийн даргаас чөлөөлсөн ч тэрбээр цэцийн гишүүнээрээ үлдэнэ. Учир нь гишүүнээс чөлөөлөх эсэх нь УИХ-ын шийдэх ёстой асуудал. Тиймээс энэ удаад зөвхөн ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх эсэх асуудлыг л хэлэлцэнэ.  Түнийг анх ҮХЦ-д санал болгосон субъект нь УИХ юм.

Г.Баясгаланг  ҮХЦ-ийн дарга болно гэсэн таамаглал Д.Одбаярыг  чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн өдрөөс эхлэн яригдаж байгаа юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү