Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 40 жилийн ойгоо тэмдэглэлээ


4 жил

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хамт олон, төгсөгчид, тус сургуульд ажиллаж байсан ахмадууд төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг арваннэгдүгээр сарын 15-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойд зориулсан "Дээд боловсрол: хөгжлийн хандлага, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг үдээс өмнө зохион байгуулж аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээд боловсролын салбарт гарах өөрчлөлт, тулгамдсан асуудлын талаар гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид хэлэлцлээ.

Мөн энэ өдөр 40 жилийн ойн хүндэтгэлийн концерт “The Corporate Convetion Center”-т болов. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн ойн тоглолтод тус сургуулийн 130 гаруй оюутан оролцож авьяас чадвараа харууллаа. Сар гаруйн хугацаанд бэлтгэлээ базаасан ойн тоглолтын найруулга болоод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  оюутнуудын авьяас чадвар  мэргэжлийн түвшинд байсныг ирсэн зочид онцолж байв.

Энэхүү хүндэтгэлийн концертод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, ажилтан, оюутнууд, үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид мөн төр засгийн удирдлага, хамтран ажиллагч их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл 1300 гаруй хүн оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн нь тус сургуулийн хамт олон болоод оюутнуудад ихээхэн урам зориг өгсөн юм. Мөн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээг холбогдох өндөр албан тушаалтнууд уншиж танилцуулан захирал академич Б.Чулуундоржид гардууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү