"АМАР ТАЙВАН ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" Баянзүрх дүүрэгт хэрэгжиж эхэллээ


4 жил

Хүүхэд, гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр БЗД дэх цагдаагийн газраас “Амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа” нэгдсэн арга хэмжээг 2019.10.22-ны өдрөөс 2019.11.06-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.
2019.10.22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1,2,3 дугаар хэлтсүүдийн хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, эргүүлийн офицер зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
2019.10.23-ны өдөр ШШГЕГ-ын харъяа “Баривчлах төв”-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн албадан сургалтанд хамрагдаж байгаа иргэдэд дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлж, тэдний зан чанарт нөлөөлөх сургалт, өдөрлөгийг зохион байгуулан, ар гэрийнхэнтэй нь уулзууллаа.


Харин 3 дахь үе шат нь хяналт шалгалтын үе шат. Цагдаагийн байгууллагад нэг хаягаас удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг ирүүлсэн айл өрхүүдэд гэнэтийн шалгалтыг хийж, нөхцөл байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээний нээлтэнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Ц.Батхүү, дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон 3 хэлтсийн дарга удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Мөн НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн мэдээлэл хийж, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, зөрчлийн хэргийн хяналтын прокурор С.Уянга нар энэ чиглэлээр ажилладаг алба хаагчдад цаашид анхаарах асуудлын талаар сургалт орлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү