“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг баривчилжээ


5 жил

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг өчигдөр /2019.09.25/ Увс аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Тодруулбал, түүнийг трансжендер иргэдтэй холбоотой асуудлын талаар сошиалд бичиж, тэдний эрхэнд халдсан гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм байна. Энэ дагуу ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Г.Ганхуягийг баривчилсан нь үнэн” гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, олон нийтийн сүлжээнд "Босоо хөх монгол" бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараагаад байсан билээ. Тэгвэл энэхүү хэргийг ЦЕГ шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү 2019 оны есдүгээр сарын 9-ны өдөр мэдээлж байжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү