Олимпийн наадмын бэлгэ тэмдэг робот


1 сар

 "Токио - 2020" олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг өнгөрсөн оны долдугаар сард албан ёсоор танилцуулсан билээ. Бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгын уралдаанд 2042 бүтээл өрсөлдөж, бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109041 санал хүртэж шалгарчээ. Уг шалгаруулалтыг Японы мэргэжлийн уран бүтээлчид болон 16 мянган бага сургуулийн нийт 200 мянга гаруй сурагчийн саналаар тодруулсан байна. Тийнхүү олимпийн наадмын бэлгэ тэмдгээр түүхэнд анх удаа амьтан бус робот тодорчээ.

Олимпийн наадмын маскот – МИРАИТОВ:

Мираи буюу ирээдүй, това буюу үүрд мөнх хэмээх үгсийн нийлмэл утгат нэртэй энэхүү робот нь Япон улсын дэвшилтэт технологийг илтгэх бөгөөд "Токио-2020" олимпийн наадмын эмблемийг агуулжээ.

Паралимпийн наадмын маскот – СУМЭЙТИ:

Япон улсын бэлгэ тэмдэг сакура цэцгийн өнгө, дүрсийг илтгэсэн робот.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү