О. Дөлгөөнд зориулсан хандивын тоглолт болно


5 жил

Монголын сагсанбөмбөгийн спортын шинэ үеийн шилдэг төлөөллүүдийн нэг Спортын мастер О.Дөлгөөн биеийн байдал маш тааруу АНУ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрээр элэгний Б вирусийн халдвар авсан гэсэн оноштойгоор Америкийн Калифорни мужийн нэгэн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түүнд яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай болоод байгаа юм.

Энэхүү эмчилгээ нь маш өндөр хэмжээний төлбөртэйгөөс гадна, хугацаа алдалгүй мэс засалд орох шаардлагатай байгаа юм. Ийм хүнд байдалд байгаа О.Дөлгөөнд хандив өгөх зорилготойгоор сагсан бөмбөгчид нэгдэж хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна.

Тоглогчдын холбооноос зохион байгуулж байгаа энэ хандивын тоглолт 2019.07.01-02 өдрүүдэд 18:00 цагаас СТО-д зохион байгуулагдах бөгөөд энэ жил 2 лигийн финалд өрсөлдсөн 4 баг болох  Алдар Танан Гарьд – Хасын Хүлэгүүд, Алтан Дорнодын Дайчид – Ховд Шонхрууд гэсэн 4 баг тоглох ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү