Э.Мөнх-Очир: Хар тамхи тээвэрлэж байсан хоёр төлөөлөгч надтай эхэлж холбогдсон нь үнэн


5 жил

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ.

Энэ талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир сэтгүүлчдэд тодруулга өглөө.

Тэрбээр, ” Б.Баттүшиг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн. Долдугаар сарын 1-нд томилогдсон. Найман сард ирсэн. ЕКГ-т жолооч гэж байдаггүй юмаа. Аж ахуйн дарга гэж ирсэн. Хааяа жолоо барих юм байна. Би тэргээ өөрөө барьдаг байсан.

Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн улсын ДК дугаар авч болдог. Та нараас нэг юм хүсье. Хэрэг нь шалгагдаж байна. Таамаг хэрэггүй.  Германд саатуулагдангуутаа над руу ярьсан нь үнэн. Би энд байсан. Би Германд Элчин сайд Ганбат руу ярьж, анхаарал хандуулаарай гэж хэлсэн.” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү