Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн


5 жил

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 15. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр. 

Барилдлага: Үл тохирох  
Шүтэн барилдлага: Сэрэхүй 
Суудал: Төмөр 

Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү