УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорихгүй, хилээр гарахыг нь хязгаарлалаа


5 жил

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг цагдан хорих хүсэлт шүүхэд ирж, уг хүсэлтийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ.

Гэхдээ Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү