Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ


5 жил

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 2-нд зарим газраар, 29-нд нутгийн өмнөд, 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө  7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн баруун хэсгээр, 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 29-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр 15-17м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтэрч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29,2-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү