ЖДҮХС-гийн асуудлаар түр хороо байгуулахыг дэмжсэнгүй


5 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр нарын есөн гишүүний өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд "Эрх баригч намынхан нэгнээ намнах зорилгоор түр хороо байгуулах гээд байгаа юм шиг харагдаж байна. Ер нь байр сууриа илэрхийлэхээр аль нэг талд нь орсон болж харагдчих гээд хэцүү байна" гэж байлаа. Улмаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү