Гэмтсэн зорчигчдыг галт тэргээр нийслэлд авчирчээ


5 жил

 Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг “Honda universe” загварын 45 зорчигчтойгоор явж байсан том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр гарсан.

Ослын улмаас нэг жолооч, нэг зорчигч амь насаа алдаж,  35 орчим хүн гэмтэж бэртсэн байдаг.   Гэмтэж бэртсэн зорчигчдыг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үзүүлэн өнөөдөр өглөө 09 цагийн үед галт тэргээр Улаанбаатарт авчирч ГССҮТ-рүү аваачжээ.  

Нийт 37 зорчигчийг нийслэлд авчрах ажиллагаанд Онцгой байдлын, АТҮТ, ГССҮТ-ийн алба хаагчид дайчлагдсан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү