Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн


5 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Говь-Алтайн уулс, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас будрана. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 хэм хүйтэн байна.

1 дүгээр сарын 4-нөөс 1 дүгээр сарын 8-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү