Баруунаас Зүүн дөрвөн зам хүртэл зам хаана


5 жил

Өнөөдөр 11.00 цагаас 5 минутын хугацаатай Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана.

Энэ үеэр автомашины ослоор амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, эмнэлгийн автомашинууд дуут дохиогоо хангинуулах юм.

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдрийг Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан тул дээрх арга хэмжээг зохион байгуулна.

Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцож, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдадаа хүндэтгэлтэй хандаарай.

Сануулахад, автомашины ослоор өдөрт дунджаар 15-16 иргэн зам тээврийн ослын улмаас гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирч байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар 2014-2018 оны 10 сар хүртэл улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 6800 гаруй иргэн гэмтэж бэртэн, 500 гаруй иргэн амь насаа алдаж, хохирчээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү