Олны анхаарал татсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ


5 жил

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдэгдэж байсанчлан олны анхаарал татсан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Ардчилсан намын эрх барьж байх үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.

Прокуророос Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид давуу эрх олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг Амгалан дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан хэмээн үзэж буй аж. Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг хүүгийнхээ төрийн бус байгууллага руу 150 сая төгрөг шилжүүлсэн зэрэг хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү