Согтуугаар жолоо барьсан 126 зөрчил илэрчээ


5 жил

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албанд 1304 дуудлага ирж, зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлагыг нь шалгажээ.  Ослын улмаас орон нутагт хоёр хүн нас барж, таван хүн гэмтсэн бол нийслэлд зам тээврийн ослоор 37 хүн гэмтэж бэртсэн байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчил илрүүлжээ.

Дээрх хугацаанд гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өсчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү