Засгийн газрыг огцруулах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ


5 жил

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод даваа гаригт өргөн барьсан билээ. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах  асуудлыг долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцэх хуультай.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газрыг огцруулах асуудлаа хэзээ байнгын хороогоор хэлэлцэх вэ.  Асуудлаа хурдан шийдэж, нэг тийш нь гаргах хэрэгтэй" гэв.Үүний хариуд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Би УИХ-ын болоод намын бүлгийн удирдлагатай ярьсан. Долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэнэ гэж хуулиар заасан. Хуультай учир баасан гаригийн 15.00 цагаас өмнө манай байнгын хороог хуралдуулах бололцоо олгож өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлд гаргасан” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс Д.Хаянхярваа,М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, С.Бямбацогт,

Ж.Мөнхбат, О.Содбилэг нар Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү