Ж.Энхбаяр: Би гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн


5 жил

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ЖДҮХС-гаас 1,9 тэрбум төгрөгиН зээл авсан гэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулвал гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр "Би худлаа хэлж, хууль зөрчөөгүй. Хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж хурдан цэглэх хэрэгтэй. Хуулийн байгууллага улстөрд орж болохгүй. Би өөртөө итгэлтэй байна. 18 жил улстөрд явлаа. Тендер авч үзсэнгүй. Концесс авч үзсэнгүй. Анх удаа миний хувьцаа эзэмшдэг байгууллага ЖДҮ-ээс зээл авсан. Би бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү