Испанийн хүн амын дундаж наслалт 2040 онд Японыг түрүүлнэ


6 жил

Испани улсын хүн амын дундаж наслалт 2040 онд Японыг түрүүлэх тухай нэгэн судалгааг дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх сэтгүүл “Lancet” хэвлэжээ.

АНУ-ын Вашингтон их сургуулийн Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэн олон улсын өвчлөлийн судалгааг явуулж тус тайланг гаргасан байна.

Испанийн хүн амын дундаж наслалт одоо 82.9 бөгөөд 195 орноос дөрөвдүгээрт жагсаж байгаа юм. Харин тус тайланд Испани улсын хүн амын дундаж наслалт 2040 онд 85.8 болно хэмээн үзжээ.

Япон улсын хувьд хүн амын дундаж наслалт олон жилийн турш дэлхийд тэргүүлсээр байгаа юм. 2040 онд тус улсын хүн амын дундаж наслалт 85.7 болж Испани улсад гүйцэгдэх тухай тайланд бичсэн байна.

Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэн жил ирэх тусам хүн амын хэт таргалалт өсөж, архи тамхины хэрэглээ нэмэгдэж хүн амын эрүүл мэнд цаашлаад урт удаан наслахад аюул занал үзүүлж байгааг дурджээ.

Дундаж наслалтаараа тэргүүлэгч хөгжингүй орны иргэд чанартай хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ, амьдралын зөв хэвшлийг баримталж, эрүүл мэндийн өндөр түвшний тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч чаддаг нь урт наслах үндэс болдог.

2018 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд Монгол улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.7 бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.2 байна.

2016 онд Япон улсын хүн амын дундаж наслалт 83.7 байжээ

Эх сурвалж: Guardian

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү