Сүхбаатарын нөхөн сонгуульд АН ялжээ


6 жил

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь ялжээ. 

Тус аймгийн хувьд ИТХ-ын гишүүдийн тоо АН 16, МАН 16 буюу тэнцээд байсан юм. Энэ удаагийн сонгууль аль нам нь ИТХ-д олонхи болж Сүхбаатар аймагт засаглах вэ гэдгийг шийдэх чухал хариуцлагатай сонгууль байв. Сонгуулийн талаар Ардчилсан намаас:

"Сонгуулийн үр дүн АН-ын нэр дэвшигчийн талд шийдэгдсэн нь мөнгөөр асуудлыг шийддэг, сонгогчдын саналыг худалдан авах үзэгдэл үеэ өнгөрөөж, сонгогчдын боловсрол ч дээшилж, хоосон амладаггүй хийж бүтээдэг хүмүүст саналаа өгдөг болсныг улс төрийн намуудад ойлгуулсан сонгууль боллоо" хэмээн тайлбарлаж байна.

Ж.Батсуурьтай МАН-аас Сүхбаатар аймгийн МАН-ын дарга, нэр дэвшигч С.Цэрэндондов өрсөлдсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү