Жүдогийн ДАШТ 2018: Манай бөхчүүдйин өнөөдрийн оноолт


4 долоо хоног

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй -70 кг-ын жингийн бөхчүүд аварга тодруулна. Манай улсаас Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана, Ази тивийн аварга ОУХМ Ц.Наранжаргал нар барилдах юм. Манай бөхчүүдийн оноол хэрхэн таарсан мэдээллийг хүргэж байна.

90 кг. ОУХМ Г.Алтанбагана А хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тэрээр Польшийн Пиотр Кучера, Израилийн Ли Кохман нарын хожсонтой хоёрдугаар тойрогт барилдана. Ялбал Японы Кента Нагасава хүлээж буй. Түүнийг ялж байж л манай бөхийн медальдл хүрэх зам засагдана. Японыг ялчихвал шөвгийн наймд үлдэхийн төлөө Бразилийн Мачейдо, Гүржийн Ушанги Маргиани нарын хэн ялсантай нь барилдах дүр зураг гарчээ.

70 кг. ОУХМ Ц.Наранжаргал В хэсэгт эхний даваанд Филиппиний эгч дүү жүдочдын нэг Мария Такахашитай эхний даваанд таарсан. Түүнийг ялж гэмээ нь Голландын Санне ван Дайк хүлээж буй. Японы бөх Чизүрү Арай мөн манай бөхийн хэсэгт бий.

Барилдаан Улаанбаатарын цагаар 14.00-т эхэлнэ.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү