Мбаппе ДАШТ-ээс хүртсэн шагналын бүх мөнгөө сайн үйлсэд хандивлахаар болжээ


1 жил

2018 оны ДАШТ-ээр Килиан Мбаппе гэх сайхан сэтгэлтэй, хүнлэг, ур чадвартай, авьяастай залуу олны анхаарлыг татаад байна. Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон тоглолтод дөрвөн гоол оруулж, ялалт авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.  

1. Францын 19 настай тоглогч ДАШТ-ээс олсон бүх мөнгөө сайн үйлсэд хандивлахаар болжээ.

Тоглолт бүрээс 22,500 ам.доллар, ДАШТ-ий аварга болсонд зориулан 350,000 ам.долларын шагналыг авсан байна. Тэрбээр нийт дүн нь ойролцоогоор 500,000 ам.доллар болж байна.

Мбаппе хөгжлийн бэрхшээлтэй болон эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг олгодог “Premiers de Cordée” нэртэй байгууллагад мөнгөө хандивлажээ.

“Premiers de Cordée”-гийн ерөнхий менежер Сэбастиен Раффин “Мбаппе бол гайхалтай хүн. Тэр цаг зав гарвал, бидэнтэй хамт цагийг өнгөрүүлдэг. Хүүхдүүдийг урамшуулах үг үргэлж хэлдэг” гэсэн байна.

2. Түүний аав нь Камерон, ээж нь Алжир юм. Мбаппегийн аав хөлбөмбөгийн дасгалжуулагч тул тэр багаасаа хөл бөмбөг тоглон өсжээ. Ээж нь мэргэжлийн гар бөмбөгийн тамирчин. Өргөмөл ах нь мөн хөл бөмбөгийн тоглогч ажээ.

 

3. Түүний хоч нь Мэлхий нинжа киноны Донателло.

4. Мбаппе ДАШТ-ий тоглолтод гоол оруулсан хоёр дахь залуу тоглогчоор шалгарсан. ДАШТ-ий түүхэнд хамгийн залуудаа гоол оруулж байсан тоглогч нь алдарт Пеле юм.  

5. Тэр багаасаа Криштиана Роналдуг шүтэн биширдэг байжээ.   

 

mbappe5-123659-1752495844

6. Мбаппе теннис толох дуртай. Түүний шүтдэг тоглогч нь Францын од Жо-Вильфирд Тсонга юм.

Эх сурвалж: Business insider 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү