Засаг дарга Х. Болормааг бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ


6 жил

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Ээлжит бус хуралдаанд ирвэл зохих төлөөлөгчдийн 18 нь буюу 54.5 хувийн ирцтэй болж, дүүргийн ИТХ  дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн албан шаардлагын тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Ингээд хуралдаанаас төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.