Шүүгч нар улаан цайм авлига авч, түүнийг нь Төр зүгээр хараад өнгөрдөг үү


6 жил

Монгол Улсад хууль шүүхийн байгууллагад ялзрал гүн гүнзгий хумсаа шигтгэжээ. Хөрөнгө мөнгө ихтэй томоохон улстөрч идэж уусан хэргээр шоронгийн хаалга татахад тэднийг буруутайг нь мэдсээр байж худлаа ярин өмгөөлдөг өмгөөлөгч нар гарч ирэх бөгөөд тэдэнд дориухан шиг мөнгө хийж л байвал ичих нүүр үнэндээ алга бололтой. Монгол Улсад өнөөдөр шүүгч, өмгөөлөгч нарыг авлига авсан эсэхийг шалгадаг газар, хүн алга.

Саяхан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас гомдол гаргаж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар дээрх гурван нөхрийг үргэлжлүүлэн хорьж шалгахаар болов.

Эндээс анхан шатны шүүгчид авлига авсан байж болзошгүй, авлигын эх үүсвэр С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараас гарсан байж болзошгүй, авлигын мөнгө болон бусад тохироог мань гурван нөхрийн өмгөөлөгчид хийсэн байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

Угаасаа С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгой төслийг хөдөлгөсөн мундаг хүмүүс, тэд байгаагүй бол энэ том төслийг өөр хүмүүс хөдөлгөж чадахгүй байсан гэх нэг ёсондоо мань гурвыг өмгөөлсөн захиалгат мэдээ мэдээлэл, нийтлэлүүд багагүй явж байна. Санхүүжилт нь хаанаас гарсан нь ч ойлгомжтой.

Тэгэхээр анхан шатны шүүгч нар албан тушаалаа барьцаа болгон асуудалд орсон улстөрчидтэй том тохироо хийв үү. Ерөөсөө асуудлыг нь дааж гарсан шүүгчийг улстөр, бизнесийнхэн хангалттай шагнаж, албан тушаалд томилуулдаг. Өвөрхангайд илт ялагдсан улстөрчийн талд шийдвэр гаргасныхаа төлөө Хан-Уул дүүргийн шүүгч том жийп унах болсныг миний бие мэддэг л юм.

Товчхондоо, шүүгч нар улаан цайм авлига авч, төр түмнээсээ урвасан хүний талд шийдвэр гаргадаг бол үүнийг нь Төр зүгээр л хараад өнгөрдөг гэсэн үг. Иймэрхүү үйл явдал ч зөндөө боллоо.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү