Коллежийн оюутнуудад 70 мянган төгрөг олгодог болно


6 жил

Оюутны 70 мянгыг олгохоо болиод багагүй удаж байгаа ч одоог хүртэл хүлээлт байдаг билээ. Тэгвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч оюутнуудад л зөвхөн сэргээн олгох саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэ саналыг М.Оюунчимэг гишүүн санаачилсан бөгөөд гишүүдийн олонх дэмжсэнээр техник мэргэжлийн коллежуудын оюутнууд авах нь бараг тодорхой болж ирж байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс коллежуудын оюутнуудад 70 мянган төгрөг олгох нь их, дээд сургуульд суралцагчдын тоо буурч, дипломтой ажилгүйчүүд багасч, улс оронд илүү эрэлт хэрэгцээтэй бага, дунд шатны мэргэжилтнүүд бий болох нөхцөл бүрдэнэ хэмээн М.Оюунчимэг гишүүний санаачлагыг дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү