Маргааш 3 замыг хаана


6 жил
Маргааш буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3 замыг хааж, автомашины хөдөлгөөн хязгаарлана. Тодруулбал,
 
  1. СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт"-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээнэ. 
  1. СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ. Замын хөдөлгөөн 6 дугаар сарын 4-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ. 
  1. СБД, 2-р хороо, "Жигүүр гранд" группын барилгын зүүн талын туслах замыг "Наран шилтгээн" ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо. Тус замыг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр болжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү