Төгсөлтийн баяртай холбоотойгоор архидан согтуурах явдал газар авч байна


6 жил

Жил бүрийн энэ үед дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдагаас архидан согтуурах явдал газар авдаг нь нууц биш юм.

Хэдийгээр Боловсролын яамнаас төгсөлтийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, архидан согтууруулахгүй байх үүргийг багш сурган хүмүүжүүлэгч нарт сануулсан ч бодид байдал дээр энэ нь хэрэгжихгүй байна.

Архидан согтуурсны улмаас гол усанд осолдох, зам тээврийн осол гаргах гэх мэт сөрөг үр дагаврууд үүсч байгаа учраас замын цагдаагийн алба болон онцгой байдлын газар эдгээр өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байгаа аж.

Учир нь, анги  хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол гарч байна.

Сүүлд л гэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус, North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж 3 том хүн, 5 хүүхэд гэмтсэн осол гарсан байна.

Мөн Хан-Уул дүүрэгт төгсөх ангийн 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобусны жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан ноцтой хэргүүд бүртгэгджээ.

Иймд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ аюулгүй байдлаа давхар анхаарвал зохилтой.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү