Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно


6 жил

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 3.  Сугар гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр.

                          Барилдлага: Идэр  
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй  
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэс таны амьдралын тойргийг идэвхжүүлэх ба шинэ хоолны дэглэм шинэ дасгал хөдөлгөөн болон шинэ ажил амжилттай эхэлнэ. Зарим хүмүүс шинэ чиглэлээр суралцахаас гадна боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэж магадгүй бөгөөд эхлүүлэхэд хэцүү байх боловч таны өмнө гайхалтай боломжууд нээлттэй болно. Та ямар ч насных бай залуу бол хойшоо тавилгүй настай бол хожимдсон гэж орхилгүй шинэ зүйлд тэмүүлэх нь сайн гэж од эрхэс сануулж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Өөрчлөлт шинэчлэлт адал явдалт аялалтай холбоотой хоёрдмол өдөр. Магадгүй та хэтэвчийг тань зузааруулж мэдэх албан томилолтоор явах эсвэл олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гэсэн оролдлого тань алдаа гаргах болон их хэмжээний мөнгө дэмий зарлагадахад хүргэж мэднэ. Хэрвээ та аяллаар явахаар төлөвлөж байгаа бол нислэгийн цаг амралтын газрын захиалгаа шалгаж үзэхэд гэмгүй. Саад бартаа асуудал гарч мэдэх юм. Ялангуяа хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ихэрийнхний ихэнх нь ажил мэргэжлийн үүрэг гэр бүлийн хариуцлагын тэнцвэр сэтгэл хөдлөлөө дарах гээд олон зүйлүүдийг өөртөө авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйн санхүүгийн төлөвлөгөө цаашид орж ирэх орлогоос хамааран төлөвлөгдөнө. Гэр орон, албан тасалгаандаа тавилга хайж байгаа хүмүүст ашигтай наймаа хийх их хүндрэлтэй байх болно. Хувийн ганцаарчилсан тоглолт хийх байдал танд ажиглагдана.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр таны хувьд гэр бүл болон гэр тань хамгийн чухал бөгөөд өнөө өглөө танд гэр бүлийнхээ гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх боломж олдоно. Таны ажлын зорилтууд болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагаас болж зөрчил гарч магадгүй. Энэ үе бол хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харьцаж асуудлаа ярилцах цаг юм. Заримдаа бүх зүйл таны хүссэнээр болохоос илүүтэйгээр бусадтай харилцан зөвшилцөж сурах нь илүү дээр байдаг. Нөхцөл байдлаа шийдвэрлэх өөр арга замуудыг хай.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өөрт олдсон боломжуудаас зугтах боловч өөрийн хийсвэрлэн бодох байдлаа алдахгүй. Номын санд очин сайн номтой нөхөрлөж, эсвэл тоглоом тоглон кино, үзэж өнгөрөө. Энэ нь таны мөнгийг хэмнэх болно. Танд таалагдаж байвал ажлын хажуугаар хайр дурлалын харилцааг эхэлж болох юм. Хамгийн сүүлд эмчийн хэлсэн шинжилгээний хариу таны сэтгэлд хүрэхгүй байгаа бол, яагаад та өөрөө энэ талаар интернетээс хайж судалж болохгүй гэж. Эрүүл болохын тулд хоолны дэглэм, дасгал сургуулилтаа тааруулах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хөрөнгө оруулалт хийх талаар нэлээд сонирхох бөгөөд энэ нь ирээдүйд ихээхэн ашигтай байж мэдэх юм. Уран бүтээлч зохиолчдод өнөөдөр сонирхолтой байх болно. Учир нь тэдний бүтээлийг сонирхогч хүмүүсээс сайхан мэдээ хүлээн авна. Өөрийн хил хязгаарыг эргэн санаснаар хэн нэгэнтэй эхлүүлэх харилцаа илүү хялбар байна. Гэрлэхээсээ өмнө энэ харилцаа танд таарч тохирч байгаад итгэлтэй байх хэрэгтэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр хамтрагчийнхаа төлөө биеэ зориулах хэрэгтэй. Зуун хувь төгс биш, олон зантай таагүй ёозгүй санагдаж магадгүй боловч санаа зовон, сонирхож байгаагаа харуулвал өөрчлөгдөж чадна. Өдрийн ихэнхэд нийгмийн ажил хэрэг зонхилох бөгөөд зарим нь сонгосон салбартаа амжилттай байна. Гүнзгий сэтгэгдэл төрүүлэх зүйл хийх хүсэл нь нэлээн асуудал үүсгэнэ. Шийдэмгий бус байх нь хүсч буй зүйлээ нарийн сайн мэдэхгүйгээс болсон хэрэг. Эхлээд шийдвэр гаргасны дараа бүх зүйлийн учир ойлгогдоно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэс найз нөхөд, хамтрагчдын удаан хугацааны хамтын зорилгыг дэмжиж байна. Таны сонирхдог эрэл хайгуул идэвхижинэ. Цаг агаар сайхан болж байгаа учраас гадагшаа гарч тоглож цэнгэхэд цаг гарга. Гэхдээ хоол болон уух зүйлийнхээ хэрэглэх хэмжээний талаар бодолтой байх хэрэгтэй. Зарим нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх магадлалтай. Жилийн санхүүгийн зорилт туйлын хүсэл, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн дүгнэж үзэх нь энэ онд амжуулахаар төлөвлөсөн зүйлээ гүйцэтгэж чадахаар байгаа эсэхээ хянахад жинтэй хувь нэмэр болно.


НУМ (11/22-12/21)

Алсын хараатай бай. Найз нөхдөө сонс. Тэгвэл үнэтэй мэдээллээс огт хоцрохгүй. Шинэ ажилтанд ажлын байраа танилцуулах үүргээс болж бага зэрэг дарамтанд орох боловч багийн шинэ гишүүнээ өдөржин инээлгэх сонирхолтой хөгжилтэй зүйлийг хэдий их ярина төдий чинээ маргаашийн ажилдаа дуртай ирэх болно. Гадны хүнтэй шинэ хайр сэтгэлийн асуудал үүсгэх нь урьд өмнө тулгарч байгаагүй бэрхшээлүүдийг бий болгоно. Соёлын ялгаатай байдал үүсэхэд уурлаж бухимдахын оронд өөрийнхтэйгээ харьцуулан ихийг мэдэхийг хичээ.


МАТАР (12/22-1/19)

Хэтэрхий дүүрэн төлөвлөгөө гаргахыг битгий хичээ. Зарим чухал өөртөө таарсан төлөвлөгөөгөө л гарга. Хэрвээ та мөнгөтэй бол амралтын өдрүүдэд эрүүл мэнд рашаан сувилалд очих нь чамайг залуужуулна. Зээл авахаа хойшлуул. Эсвэл өмнөх зээлийн хугацааг уртасгах хэрэгтэй. Дараагийн цөөхөн хэдэн өдрүүдэд мөн бодлогогүйгээр мөнгө үрэх хандлага байна.


ХУМХ (1/20-2/18)

Асуудалд орсон найз болон хамтрагчдаа туслах хүсэл тань танд нөлөөлөх бөгөөд чухал үр дүнд хүрэх болно. Өнөөдрийн гараг эрхсийн нөлөөгөөр та олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор өөрийгөө таниулах боломжтой байна. Таны өнөөдрийн энерги болон сэтгэл хөдлөл нь танд хүссэн зүйлийнхээ араас явах зорилгынхоо төлөө тэмцэх чадварыг өгөх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хувийн болон гэр бүлийн амьдрал таатай байна. Гэртээ засвар хийж томоохон үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй. Залуу гэр бүл шинэ байр худалдан авч тусдаа амьдрах магадлалтай. Өмнөө зорилго тавь. Нөхцөл байдал эргэн тойрны хүмүүсийнхээ санаа бодлыг харгалзан үз.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү