“Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь оролцогч зарлагдлаа


6 жил

   “Боловсрол суваг" телевиз 'Эндемол Шайн' /Endemol shine/ групп хамтран "Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар эхлэхэд тун ч бага хугацаа үлдээд байна.

Энэ жилийн шоунд оролцох  найман  оролцогчдыг  дөрөвдүгээр сарын 21-ны өдрөөс  эхлэн 'Боловсрол суваг' телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний таван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, "Sweet emotion" хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа жүжигчин, дуучин М.Цэрэндолгор нарыг зарласан.

Тэгвэл өнөөдөр /2018.04.26/ зургаа дахь оролцогчоор A-Sound хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэнг зарлалаа. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү