УИХ-ын гишүүн Д.Мурат яллагдагчаар татагджээ


6 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Гишүүд энд зэрэгцэж суучихаад хэрэггүй зүйл яриад байх шаардлагагүй.  Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулийн асуудалд "хийдэл" үүсчихээд байгаа учраас хуулиа ойлгомжтой болгох нөхцөл үүссэн. Дахин нэг гишүүн яллагдагчаар татагдсан асуудал хуулийн байгууллага дээр байна. Энэ асуудал ч орж ирэхийг үгүйсгэхгүй" хэмээн ундууцан хэлсэн юм. 

Түүний хэлснээр "хэн яллагдагчаар татагдав" гэдэг асуулт хариултгүй  үлдсэн юм.  Тэгвэл энэ нь УИХ-ын гишүүн Д.Мурат болохыг эх сурвалж өгүүллээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна.

Мэдээллийг эргэн  сануулахад,  Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүн Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн цахим хаягаар шалдан нүцгэн зургаа явуулж, дарамталж зодсон гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард  хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан  билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү