АН: Ч.Сайханбилэгийн асуудлаар Улс төрийн зөвлөл хуралдаагүй


6 жил

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас саатуулсантай холбоотойгоор түүнийг АН-аас хөөсөн тухай мэдээлэл гарсан. Үүнийг АН-аас үгүйсгэн тайлбар хийжээ. АН Уг тайлбартаа "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэх ташаа мэдээлэлд дараахь тайлбарыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.

С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй. Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан.


Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү