БНХАУ-тай “Чөлөөт худалдааны гэрээ” байгуулах асуудлыг судална


6 жил

Монгол Улс БНХАУ-тай Чөлөөт худалдааны гэрээ байгуулж магадгүй болжээ. Хоёр тал хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийн хүрээнд дээрх асуудлыг судлахаар болсон ч гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өчигдөр мэдэгдсэн байна.   

“Синьхуа” агентлаг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын талаарх албан ёсны мэдээлэлдээ энэ талаар мэдээллээ. Хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд уулзалтынхаа үеэр аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, уул уурхай, тээвэр, агаарын бохирдол болон барилга, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгджээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү