Зурагны тайлбар ямар байхаас бүх зүйл өөрчлөгдөнө


6 жил

"Хоригдол хувцастай хүүхдүүд"

   "Энэхүү гэрэл зураг нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт буй бөөнөөр хорих лагериас авчирсан нууц мэдээлэл. Энэ хүүхдүүд хорих лагерьт төрсөн бөгөөд тэдний эцэг эх нь эрх чөлөөнд гарах хүртэл тэндээ өсч торних юм" гэсэн тайлбартайгаар «Schtime der Mertirer» сэтгүүлийн 1978 оны 6 дугаар сарын дугаарт гарчээ. 
Эрх чөлөөгүй бяцхан иргэдийн зовлон шаналалыг харуулсан зургийг "World press photo" тэмцээнд явуулж тусгай байрын шагнал ч авсан байна. Гэвч чухам үнэндээ уг зураг нь БНАГУ-ын Лейпциг хотын ойролцоо орших Торгау хэмээх бяцхан суурингийн яслийн хүүхдүүд хөвдөг хувцас өмсөж бассейнд өдөр тутмын сэлэлтээ хийгээд гарч байх үеийн зураг байжээ. Зураг хар цагаан учраас аврагч хантаазны тод судлууд "хоригдол хээ" шиг харагдаж ийнхүү ойлголт төрүүлсэн байна. 


Хэт их хошигнол, хүмүүсийг төөрөгдүүлжээ

“Хүн мөнгөтэй хөрөнгөтэй байж болно. Гэхдээ амьд амьтныг алчихаад, тэрнээсээ таашаал авч, хөрж ч амжаагүй цогцосных нь дэргэд зургаа авхуулна гэдэг байж болшгүй, хүнлэг бус, хэрцгий үйлдэл мөнөөсөө мөн.”  гэх иймэрхүү утгатай өгүүлбэрүүд алдарт найруулагч Стивен Спилбергийн интернэтэд тавигдсан энэ зурагны дор хөвөрсөн юм.

Угтаа бол энэ зураг нь Юрийн галвын цэцэрлэг киноны зураг авалтын үеэр найруулагч Стивен Спилберг үхсэн динозаврын моделийн хажууд сууж байгаа зураг юм. Зургийг анх Жэй Брэнскомб гэх нөхөр фэйсбүүктээ “3 эвэрт үлэг гүрвэл алчихаад дэргэд нь аз жаргалтайгаар малийх хөгийн анчин. Энэ хуншгүй, хүн чанаргүй хүнийг бүх нийтээр жигшин зэвүүцэхтүн” гэж хошигнож оруулж л дээ. Олон хүмүүс мань эрийн хошигнолыг ойлгож байсан боловч зарим хүмүүс бүр үнэн сэтгэлээсээ уурлаж, Стивен Спилбергийн киног дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам гарч байсан гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү