«Боинг-737» агаарын хөлөг түүхэн дэх хамгийн их болруулалттай онгоц


6 жил

    Америкийн «Боинг» концерн өөрийн 10000 дахь «Боинг-737» агаарын хөлгөө үйлдвэрийн дамжлагаас гаргалаа. Уг агаарын хөлөг нь Америкийн Southwest Airlines компанийн хэрэгцээнд очжээ.

Тэгвэл «Боинг-737»  агаарын хөлгийг дэлхийн түүхэнд хамгийн ихээр борлуулагдсан онгоц гэдгээрээ Гиннессийн дээд амжилтын номонд хоёр дахт удаагаа бичигдлээ. 2006 онд 5000 дахь агаарын хөлөг дамжлагаас гарч  иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн олон тооны онгоц болсон юм.

Хөлгийн эрэлт өндөр байгаагаас концерн агаарын хөлгийн өөр 5000 онгоцыг өмнөх  дээд амжилтаасаа хойш 12 жилийн дотор  үйлдвэрлэжээ. Компани сард дунджаар 737 ангиллын 52 хөлгийг тэдний тоонд элдэв сайжруулагдсан Boeing 737 MAX 8 зэргийн загваруудыг үйлдвэрлэдэг ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү