Олимпын эрхийн оноо цуглуулах анхдугаар сагсанбөмбөгийн 3х3 аймгийн АШТ боллоо


6 жил

   Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Завхан аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран Завхан аймгийн 3х3 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт амжилттай зохион байгуулжээ. Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь олимпын наадмын нэгэн төрөл болсон бөгөөд тухайн төрөлд оролцохын тулд дотоодын тэмцээнүүдэд оролцож оноо цуглуулсан байх хэрэгтэй юм. Иймээс тус тэмцээн нь 21 аймгуудаар зохион байгуулагдах тэмцээний салхийг хагалж буй тэмцээн гэдгээрээ онцлог. Мөн тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Сагсан бөмбгийн спортыг дэмжигч "Завхан Баялаг ХК"-д ажилласан бөгөөд эхний гурван байрын баг тамирчдыг улсын чанартай тэмцээнүүдэд ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ.

Тэмцээнд нийт 24 багийн /сумын/ 100 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Аваргаар "Эрдэнэхайрхан" баг, дэд байрыг Оюутнууд баг гутгаар байрыг Eagles багууд тус тус шалгарчээ. Харин үнэ цэнэтэй тоглогчоор Оюутнууд багийн тамирчин н.Чинзоригт шалгарав. 

 

Тэмцээний аварга Эрдэнэхайрхан багДэд байр Оюутнууд баг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
эжууж [182.160.34.xxx] 6 жил
Хамгмийн доор байгаа нь эрдэнэхайрхан тэр чинь eagles 3t orson n